Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооны блог хуудас
☆ 2008-01-08 - Шуурганд уруудсан 1600 гаруй адууг тогтоов

Хvчтэй цасан шуурганы улмаас Сvхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн малчид малаа алдахад хvрчээ. Хэд хоног vргэлжилсэн цасан шуурганаар 1600 гаруй адуу, 200 орчим vхэр улсын хилд тулж ирснийг хилчид тогтоосон байна. Тэд шуурга намдсаны дараа орон нутгийн удирдлагуудтай хамтран малыг эздэд нь хvлээлгэн өгсөн аж. Хилчид иргэдэд учирч болох байсан 310 гаруй сая төгрөгийн хохирлоос сэргийлсэн нь энэ. Гэвч зарим айлын олдохгvй байгаа мал улсын хил давсан байх магадлалтай ажээ. Хилчдийн олж тогтоосноор 140 орчим адуу хил давсны 80 гаруйг нь хилийн уулзалтаар буцаан авч эздэд нь олгосон гэнэ. Yлдсэн малыг эрж хайх талаар Хятадын хилчидтэй тохиролцсон байна.
Э.МАНД-ЭРДЭНЭ Зууны мэдээ сониноос...
|
Сэтгэгдэл vлдээх !
:: Найздаа илгээх
!
|
|
|
|
1-р хуудас. Нийт 13 хуудас байна.
Ємнєх хуудас
| Дараагийн хуудас
|
|
☆ 2010-09-21 -