Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооны блог хуудас
Шуурганд уруудсан 1600 гаруй адууг тогтоов
Хvчтэй цасан шуурганы улмаас Сvхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн малчид малаа алдахад хvрчээ. Хэд хоног vргэлжилсэн цасан шуурганаар 1600 гаруй адуу, 200 орчим vхэр улсын хилд тулж ирснийг хилчид тогтоосон байна. Тэд шуурга намдсаны дараа орон нутгийн удирдлагуудтай хамтран малыг эздэд нь хvлээлгэн өгсөн аж. Хилчид иргэдэд учирч болох байсан 310 гаруй сая төгрөгийн хохирлоос сэргийлсэн нь энэ. Гэвч зарим айлын олдохгvй байгаа мал улсын хил давсан байх магадлалтай ажээ. Хилчдийн олж тогтоосноор 140 орчим адуу хил давсны 80 гаруйг нь хилийн уулзалтаар буцаан авч эздэд нь олгосон гэнэ. Yлдсэн малыг эрж хайх талаар Хятадын хилчидтэй тохиролцсон байна.
Цөлжилтийн сvvдэр
Хараа алдрам өргөн уудам нутагт өвс, ургамал гол горхи нэг ч vгvй. Гагцхvv vржил шимгvй улаан эрээн элс, шороо vе vе тэнгэр өөд шуурах бөгөөд амьд амьтны бараа саравчлаад ч vл vзэгдэнэ. Энэ бол цөлжилт хэмээх гамшигт нэрвэгдсэн олон олон газрын өнөөгийн, нэрвэгдэж буй нутгуудын ирээдvйн дvр зураг.
Монгол Улс эрчимтэй цөлжиж байгаа бvс нутгийн тоонд ороод удаж байна. Хамгийн сvvлд гаргасан судалгааны дvнгээс vзэхэд манай орны нийт газар нутгийн 41,3 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн гэж гарчээ. Байгаль орчны яамныхны 2004 онд гаргасан судалгаа ийм байгаа юм. Тvvнээс хойш гурван жил өнгөрөхөд энэ тоо нэмэгдэж одоо 47 хувьд хvрэв. Элсэрхэг говь бус уул ус нь тэгширсэн хангай газарт ч элсний нvvдэл аль хэдийнэ эхэлчихсэн нь цөлжилт хэрхэн хvчээ авч, бидний нvдэнд ил болж байгааг харуулна. Цөлжилт гэдгийг газар ашиглалттай шууд холбоотойгоор байгалийн болон хvний хvчин зvйлээс vvссэн экологийн доройтлын нэг хэлбэр гэж томьёолжээ.
Цөлжилт дагасан элсний нvvдлийн тvрэлтэд өртөж, тvvний сөрөг vр дагаврыг амсаж байгаа газар бол төмөр замын салбар юм. Төмөр зам дагуух элс нvvхдээ төмөр замчдын аргыг барж, байгалийн vзэгдлийн өмнө хvчин мөхөсдvvлжээ.
Энэ тухай галт тэргээр зорчдог хvн бvр мэдэж буй. Сvvлийн хэдэн жил галт тэрэг хурдаа авах vед бvхээгт vvсдэг маш нарийн ширхэгтэй цагаан тоосонцор зорчигчдын хамар, амаар орж тав тухтай зорчиход сөргөөр нөлөөлдөг болсоор удаж байна. Байнга энэ тоосонцортой орчинд ажилладаг галт тэрэгний vйлчлэгч нарын уушгинд тоосонцор нэвчиж, эрvvл мэндэд нь ч асуудал vvсгэв. Тухайлбал, цөөнгvй vйлчлэгч цөлжилтөөс vvдэлтэй тоосноос болж харшилтай болжээ. Төмөр зам дагасан элсний нvvдэлд манай орны урд чиглэлийн 600 гаруй төмөр зам илvvтэй өртөж байгаа. Өнгөрсөн онд энэ чиглэлийн 183 км төмөр зам элсэнд битvv хучигдаж бай¬сан бол энэ жил Улхын овооноос (Сайншанд өртөөнөөс нааш 70 км-т) Замын-Vvд өртөө хvртэл 234 км төмөр замыг элс нөмөрчээ. Хаврын улиралд нvvр нvдгvй шуурах элсэн шуургатай төмөр замчид олон аргаар тэмцэл явуулж байгаа ч vр дvн нь маруухан байгаа юм.
Ган замаар тоос манаруулан давхихаас илvv элсний учруулж буй бодит аюул нь галт тэрэг замаас гарч осолдох нөхцөлийг бvрдvvлээд буй явдал. Төмөр замын рейс төмөр, дэр модыг шинээр сольсноос хойш 20 жил ашиглах нормтой байдаг. Гэтэл элснээс болж найман жил ашиглаад солихоос аргагvй болж байгаа гэнэ. Мөн төмөр замын рейс төмрvvд хоорондоо 4 мм-ээр л зөрөхөд галт тэрэг замаас гарах аюул учирдаг. Гэтэл элсэн шуурга зам төмрийг зvлгvvрдсэн мэт хурдан элээж, овоорсон элс чийг авсан нөхцөлд рейс төмрvvдийн хооронд богино холбоо vvсгэн гэрэл дохио, замын хаалт, зам шилжvvлэх автомат төхөөрөмж зэргийг ажилгvй болгох аюул ч тохиолдох болсон байна. Энэ бvхэнтэй төмөр замчид зам дагуу мод тарих, далан босгож шуудуу ухах, хаалт босгох зэрэг олон аргаар тэмцэж буй ч элсэнд аргагvйн эрхэнд ялагдаж байгаа юм. Гэвч элстэй тэмцэхээс өөр аргагvй учир энэ ажилд төмөр замынхан жил бvр 300 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд энэ тоо нэмэгдэж байгаа аж. Элс нvvж тоосонцор vvсэх нь энэ жилээс зөвхөн урагшаа яваа зорчигчдод бус хойд чиглэлийн галт тэрэгнvvдэд ч анзаарагдах болсон гэнэ.
Цөлжилтөөс vvсч байгаа бэрхшээл зөвхөн ганц салбарт л ийм байна. Манай орны нийт элсжсэн талбай 3800 ам дөрвөлжин км болж vvнд, Их нууруудын хотгорын Монгол элсний урд зах, Нууруудын хөндий, Алтайн өвөр говийн Булган, Бодонч голын сав газар, Хайч, Хуц хайрхан, Гурван тэсийн орчмоор мөн Цоохондойн Гурван Бvгтэйн тарамцагууд, Зvvн говийн Өөш-Улаанговь, Vнэгт харгантын тарамцагууд зэрэг газрууд шинээр элсжиж байгаа нь судлагаагаар нотлогджээ.
Мөн төв суурин газрын цөлжилт ихсэж, говь хээрийн бvсийн 145 төв, суурин газар элсжих vйл явцад өртөн, Говь-Алтай аймгийн Хөхморьд, Дорноговь аймгийн Замын-vvд, Өмнгөговь аймгийн Гурвантэс, Цогт-Овоо, Завхан аймгийн Завхан, Мандал, Дөрвөлжин сумдын нутаг цөлжилтийн нэн хvчтэй эрчимд орж барилга байшингууд нь элсэнд дарагдаж эхэлсэн байна.
Сvvлийн 10 жилийн хугацаанд Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3.4 хувиар ихэсч цөлжилтөд хvчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5.4, маш хvчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн тооцоо гарсан нь Монгол орны нутаг дэвсгэрийн 41.3 хувь буюу 647.0 мянган ам километр газар цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртжээ.
Эхийг Зууны мэдээ сониноос авав. www.zuuniimedee.mn
Сайншанд шилдэг хот боллоо
Монголын барилгын ирээдvй сан, Монголын барилгачдын холбоо, Монголын архитекторуудын холбоо, Монголын зураг төслийн холбоо, Монголын хотуудын холбоо зэрэг төрийн бус хэд хэдэн байгууллагууд Монгол Улсын Засгийн газраас дэвшvvлсэн "Их бvтээн байгуулалт- Ажлын байр нэмэгдvvлэх жил-2007"-ийн хvрээнд бvтээн байгуулалт, барилгын чиглэлээр амжилттай ажилласан байгууллагуудыг бvх нийтийн санал асуулгаар тодруулжээ. Энэхvv санал асуулгаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт vнэтэй хувь нэмэр оруулж, бvтээн байгуулалтын ажил vйлсээрээ тодорч, хот байгуулалтын чиглэлээр "Орон нутгаа хамгийн сайн хөгжvvлсэн хот" номинацид Дорноговь  аймгийн төв Сайншанд хот шалгарч оны шилдгvvдийг тодруулах "Golden tower" ёслол хvндэтгэлийн арга хэмжээний vеэр шагналаа гардан авлаа. Хот, хөдөөгийн бvтээн байгуулалтын манлайлагчид оролцсон уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишvvд, барилгын байгууллагуудын төлөөлөл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын төлөөлөгчид оролцов.
Дугаар1/2761/
Мэдээллийн эх сурвалж:
Сайншанд хотноо ирэх хавраас эхлэн шинэ хороолол сүндэрлэнэ
Дорноговь аймгийн Сайншанд хотноо ирэх хавраас эхлэн шинэ хороолол сүндэрлэн босохоор болжээ. Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалтаар босч байгаа тус хороололд эхний гучин зургаан айлын захиалгыг аль хэдийн авсан байна. 40,000 айлын орон сууц хөтөлбөр  сайн, муу олон үг сонсч байгаа хэдий ч аймаг сумдад шинээр барилга баригдаж байгаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээж байна. Харин шинээр баригдаж байгаа орон сууцнууд барилгын чанарын шаардлага хангасан, сайн чанарын материалаар баригдсан байх гэх мэт шаардлагыг хангасан байх шаардлагатай хэмээн иргэд үзэж байна. Олон барилга баригдаж, орон байргүй иргэдэд мөнгөтэй л бол байртай болох боломж нээгдэж байгаа хэдий ч чанарыг эрхэмлэх нь хамгийн чухал гэдгийг дахин хэлэх нь илүүц биш байх. Дашрамд нэг зүйлийг нэмэн хэлэхэд хэдийгээр олон орон сууц баригдаж байгаа хэдий ч үнэ ханш нь хэт өндөр байгаа учир залуу хосууд, хөгшчүүл, нийгмийн эмзэг бүлгийнхэнд байр олдохгүй байна. Тиймээс тус асуудлыг олон талаас нь харж, шийдвэрлэх шаардлагатай юм.
1648 ажлын байр шинээр бий болгожээ
Тус аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж аймгийн Засаг даргын vйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжvvлэх vндсэн чиглэлийн биелэлтийн тухай хэлэлцлээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга, доктор Ж.Батсуурь тавьсан илтгэлдээ аймгийн Засаг даргын vйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг нийгмийг 2007 онд хөгжvvлэх vндсэн зорилтууд амжилттай биелэгдэж байгаагийн дотор улс, орон нутгийн төсвийн орлого 107.0 хувь, vvнээс улсын төсөвт 1694.5 сая төгрөгийн татварын орлого оруулжээ. Тайлангийн хугацаанд олон бvтээлч ажил хийснээс заримыг дурдвал Зvvнбаян-Хөвсгөл сумын цахилгаан дамжуулах шугам, Мандах сумын сэргээгдэх эрчим хvчний станцыг шинээр ашиглалтад оруулсны гадна аймгийн хэмжээгээр 2007 онд 188 айлыг шинэ орон сууцанд оруулсан байна. Тvvнчлэн аймгийн нийтийн номын сангийн барилгын өргөтгөл, Данзанравжаагийн музейн барилга, аймгийн газрын албаны конторын барилга зэргийг ашиглалтад өгчээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын буцалтгvй тусламжаар Сайншанд хотын төв явган хvний зам, гудамжны гэрэлтvvлгийг иж бvрнээр нь шинэчилж ашиглалтад оруулжээ.
Нийгмийн бодлогын зорилтын хvрээнд ажилгvйдлийг бууруулахад 2007 онд 1648 ажлын байр шинээр бий болгов.
Аймгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг оны эхний 11 сарын байдлаар авч vзэхэд нийгмийн даатгалын төвлөрсөн санд 874.0 сая төгрөгийн орлого төвлөрvvлэв. Энэ мэтээр 2007 онд дэвшvvлсэн бvтээн байгуулалт, ажлын байр нэмэгдvvлэх зорилт амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.
Хуралдаанаас аймгийн Засаг даргын vйл ажиллагаанд хангалттай гэсэн vнэлгээ өгсөн байна.
Б.ПЭРЭНЛЭЙ
Та хэнийг сонгох вэ?Сонгууль-2008 Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрог
Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008 Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрог
2008 оны УИХ-ын сонгууль хаяанд иржээ. Төр түшилцэх эрхмээ ард түмэн та бид хэрхэн сонгохоос бидний амьдрал, цаашлаад улс орны хувь заяанд ихээхэн хамааралтай нь дамжиггүй билээ. Таны сонголтонд нэмэр болох үүднээс бид УИХ-ын тойргуудад хэн гэгч ямар эрхэм нэр дэвшихээр зэхээд байгааг дугаар бүртээ мэдээлэх болно. Таны сонголт мэргэн байг.
ДОГШИН ХУТАГТААСАА УЛАМЖЛААД ТЭР ҮҮ, ШУДАРГА НЬ ДЭНДСЭН СОНГОГЧИД
Догшин хутагтаасаа уламжлаад ч тэр юм уу, Дорноговийнхон гэж шударга нь дэндсэн улс байдаг. Цагтаа Монголын төрийг толгойлж асан Д.Содном, Ш.Гунгаа¬дорж нарын тухай ямар нэг шударга бус үйлдэл, идсэн уусан, завшсан тухай үнэн байтугай худал цуу ч сонсогддоггүй. Тэдний араас гишгэж яваа цөөхөн улс төрчид нь бас л шударга. УИХ-ын гишүүн Л.Одончи¬мэд нь сайдын суудлаасаа өөрөө татгалзаж, гавъяат хуульч Ц.Шаравдорж нь гарцаагүй сайд болох өрсөлдөөнд “би наадах шоунд нь оролцохгүй ээ” гээд үлдэж байсан. Сонгууль хаяанд ирлээ. Хуучин Дорноговь, Говьсүмбэр айм¬гууд тус тусдаа УИХ-ын нэг мандаттай байсан ба энэ удаа хоёр аймгийг хамруулан томсгосон нэг тойрог болно. Нэр дэвшигчид нь ч сурталчилгаагаа хэдийнэ эхэлжээ. Гишүүн Д.Туяа Завханаас сонгогдсон боловч эдүгээ энэ тойрогт өөрийн зурагтай хуанли, бэлэг сэлт тараан дуучдын шоу зохион байгуулж нутгийн сонинд “намаас энэ тойрогт анхаар гэсэн” гэсэн ярилцлага өгч явна. Тэрээр хоёр ч удаа Завханаас сонгогдсон боловч тойрогтоо дорвитой юм хийгээгүй тул сонгогчид нь хүлээж авахгүй гэх яриа ортой учраас журмын нөхдийнхөө тойрог руу өнгийж яваа нь энэ гэлтэй. Сайн эцгийн нэрийг гурав зарж иддэгийн үлгэрээр УИХ-д хоёрдахиа сонгогдон толгойтой бүхнийг гуйж гувшин сайд болсон Д.Туяаг МИ-8-ийн осол, Хонгорт болсон үйл явдлын үеэр хохирогсдын талд баттай зогсож чадаагүй гэж бичдэг нь ортой билээ. Сая намынхаа их хурал дээр С.Баярыг Ерөнхий сайд болгох тухай санал хураахад түүний эсрэг санал өгсөн цөөхөн сайдын нэг нь Д.Туяа. Сөрөг хүчнийхэн улс төр хийж, нутгийнх нь ах сайдыг унагах тухай санал хураалт болоход Д.Туяа гэнэт сураггүй алга болж, намынхан нь цөөнх болж огцруулах дүгнэлт гаргуулсан гэдэг. Үүний цаана Ганди хоёулаа үгсэн нэг нь Нийгмийн хамгааллын, нөгөө нь Эрүүл мэндийн сайд болох зорилготой байсан гэсэн яриа нэг хэсэгтээ л олны чихийг мялаасан. Ямартай ч Д.Туяа Эрүүл мэндийн сайдын сэнтийд сууж амжсан. Харин одоо сайн нөхрийн нэрийг дөрөв дэхээ зарж идэх нь ямар байдаг юм бол? Ер нь тэгээд энэ бүсгүй хэн, яаж, хэрхэн бий болгосон хөрөнгөөр туйлж, албан тушаал горилж явааг дэлгэвэл эцэс төгсгөлгүй түүх болох биз. Дорноговьд сургууль төгссөн гэхээс цаашгүй, аймагтаа огт ажиллаагүй энэ эмэгтэй мөнгөөр асуудлыг шийднэ гэвэл говийнхон хүлээн авах нь юу л бол. Өмнөх гишүүд нь өмч хөрөнгөгүй болохоороо ном, сониноос өөр юм тарааж байсангүй. Говийнхон шударга хүнд дуртай гэдгийг мань сайд нэг л ухаарахгүй юм даа. Д.Туяатай мөр зэрэгцэн “сонгуульд үзнэ” гэж харайж яваа хүн бол тус аймгийн засаг ноён Ж.Батсуурь. Найман жил болж байгаа энэ дарга “аймгаа хөгжүүлэх талаар би их зүйл хийсэн” гэж рекламддаг боловч, эдийн засгийн өсөлт, хил худалдаа, дэд бүтцийн таатай ийм нөхцөлд ажилласан хэн ч энэ зэргийн юм хийчихнэ гэж юмны учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Бас түүний хийсэн ажил бүрийнх нь цаана хувийн сонирхол байсан гэж Дорноговийнхон барин тавин ярьцгаах аж. Батсуурь дарга шиг баян хүн Дорноговьд үгүй гэнэ. Тэндэхийн өнгөтэй, өөдтэй бүхэнтэй түүний нэр холбогдоно. Эрчим хүч, дулааны зуух зочид буудал, шинэ барилга орон сууц цөм түүнтэй хамаатай. Барилгын тендэрт, худгийн тендэрт ч адилхан тэднийх ялдаг гэсэн. Мянганы замаас хувь хүртсэн хоншоортой компани ганцхан түүнийх. Тэднийх Дорноговиос “монжсон” мөнгөөрөө Налайхт цементийн үйлдвэр бариад дуусч байгаа сурагтай. Энэ бүхнээс болоод Дорноговийн гайгүй гэсэн хэдэн бизнесмэнүүд аймгаасаа дайжсан ч гэлцдэг. Бас гадаадаас хөрөнгө оруулъя гэсэн нутгийн хүмүүсээ мохоодог дарга гэнэ лээ. Нутгийн бизнесмен Л.Ганхуяг гэгч “Би Японы буцалтгүй тусламжаар аймагтаа хүүхдийн цэцэрлэг байгуулах гэхэд Батсуурь газар өгөөгүй” гэж гомдоллохыг олон хүн сонсоод халаглажээ. Монголын махны магнат “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан гэж шилдэг бизнесмэн “Батсуурь дарга байхад нутагт юм хийх боломжгүй” гээд Сэлэнгийг зорьжээ. Ж.Батсуурь аймгийн өмчийг ийнхүү эзэмшихийн зэрэгцээ төрд ажиллагсдыг “хувьчилж авсан” тухай яриа тус аймгаар дүүрэн. Тэрээр аймгийнхаа Ху намын хороог хувийн зардлаараа санхүүжүүлдэг тул идэвхтэн сонгуультнууд түүний нүдний харцаар хөдөлнө. Өөрөө хувийн зочид буудалтай болонгуутаа намынхаа харъяалалд байсан ганц зочид буудлыг хямдхан зарсан гэж ахмадууд нь гомдоллох юм би¬лээ. Иргэдийн хурлыг хүн бүрээс хагас сая төгрөг хурааж, төлөх чадваргүйд нь өөрөө “өгөөмөр сэтгэл” гар¬ган төлж байгуулсан гэх. Тиймээс аймгийн иргэдийн хурал ч түүний дохио зангаагаар хөдөлнө. Бас болоогүй ээ, сумдын засаг дарга нарыг сэтгэлдээ нийцэхгүй л бол хална, солино. Үүнтэй холбогдсон санал гомдол хаана ч очсон хав дарагдана. Ийнхүү аймгаа хөрөнгөтэй нь, хүнтэй нь “атгандаа хийсэн” Батсуурь “надтай хэн ч өрсөлдөөд нэмэргүй” гэж ярих дуртай бололтой. Харин Ж.Батсуурьт багш, эмч, жирийн сэхээтнүүд, мал¬чид ам муутай юм билээ. 2005 онд Дорноговийн мал түүхэндээ анх удаа хорогдоход тэрээр “хувьчлагдсан малын хувь заяаг төр хариуцахгүй, эзэн нь мэднэ” гэж томрон огт хөдлөөгүйд малчид ихэд гомд¬дог ажээ. Ардчилсан хүчин аймгийн хуралд арваад суудалтай ч Батсуурийн эсрэг бичигт гарын үсэг зурах хүн тоотойхон. Тэд “Батсуурийн захиргаадалт, бизнесийн дарамтаас аймгаа яаж салгах вэ” гэж хий л цухалддаг гэнэ. Харин тэд Батсуурийг сонгуульд нэрээ дэвшүүлбэл хамаг булайг нь дэлгэнэ гэж баахан факт цуглуулсан гэлцэнэ. Тэгээд ч зогсохгүй холбогдох газраар нь шалгуулхад ч бэлтгэж байгаа юм байна. Тэрээр нутгийнхаа хоёр гишүүнд тун тааруу гэнэ. 2004 оны УИХ-ын сонгуулиар эсрэг сурталчилгаа хийж, “Прогноз”-ын судалгааг худал гаргасан нь илэрсэн тухай Ц.Шаравдорж гишүүн сонинд бичсэн. Өнгөрсөн хавар намын гишүүд доторхи санал асуулгыг зохион байгуулахаар сумдад томилогдсон тэргүүлэгчиддээ “Та нөхөд айм¬гийн¬хаа намын хорооны даргыг, хурлын даргыг, төрийн сангийхаа хүнийг, бас сайд асан Эрдэнэчулууныг бодоорой” гэсэн чиглэл өгсөн нь хэрэгжиж, өөрөө нэрсийн жагсаалтыг толгойлон нутгийн хоёр гишүүний нэг нь айргийн тавд нэг юм багтаж, нэг нь сураггүй байлаа. “Монголын толгой хуульчдын нэг Ц.Шарав¬дор¬жийн нэр судалгаагаар тод¬роогүйг бодоход энэ ажлыг их муу зохион байгууллаа” хэ¬мээн түүний мөнхийн дай¬сан Ц.Нямдорж гишүүн хэл¬сэн байсан. Намын үе үеийн дарга нарын ивээлд “амь зууж” явсан Батсуурь дарга одоо Баяр даргыг “панаалдахаар” нүхээ малтаж яваа юм байх. Өөрийг нь анх хөтлөн очиж аймгийн дарга болгож байсан ачтан Шаравдоржийгоо өнөөдөр Батсуурь нэг нүдээр үздэггүйн цаад учир нь 2004 онд Батсуурийг “УИХ-д нэрээ дэвшүүлье” гэхэд нь суудлаа тавьж өгөөгүйд байдаг гэх. Тэр ч бүү хэл, “олон дахин сонгогдсон”, “нутагтаа юм хийгээгүй” гэх мэт яриа тараасны балгаар цаадах нь 2004 онд сонгуулийн сурталчилгаандаа аймгийнхаа намын байгууллагаас дэмжлэг авалгүй, “Эрэл”-ийн намаас нэр дэвшигч П.Ганхуягт ялагдах дөхжээ. Харин сонгуулийн дараа Батсуурь “хоёр гишүүнээ ялуулсан” гэж намаасаа гурван өрөө байраар шагнуулахдаа огтхон ч ичээгүй нэгэн аж. Ц.Шаравдоржийн хувьд олон сонгогдсон нь үнэн боловч Монголын төрд нэртэй хуульч гэдгээ нотолсон түүнийг нам нь ч, бас нутгийнхан нь мэдэх хэрэг. Гэхдээ Дорноговьдоо сонгогдох магадлал бага гэж нам нь үзвэл нийслэлийн аль ч дүүргээс гарах чадалтай л улс төрч. Дорноговийг төдийгүй Монголыг цөөн хутагтаар нь Юнескогийн хэмжээнд нэрлүүлэх хүртэл ажиллаж чадсан, бас Говьсүмбэр хэмээх шинэ аймгийг Хиад Боржигоны төв гэдгээр нь хөгжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлж яваа гишүүн Л.Одончимэд бол томсгосон тойргийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь. Түүхэнд анх удаа төрсөн нутгаасаа аймгийн даргаар томилогдож, зах зээлийн хамгийн хүнд үеийг туулсан түүнийг аймгийнхан нь дэндүү сайн мэднэ. Дараа нь Говьсүмбэрийг бүхэлд нь, Дорноговийн хойд талын найман сумыг хамарсан онцлог тойрогт хоёр удаа улсдаа айргийн тавд орсон өндөр үзүүлэлтээр сонгогджээ. Л.Одончимэдийг олон салбарт хүчээ сорьдог, хүний төлөө сэтгэлтэй, иргэний нийгмийг хөгжихөд их зүйл хийсэн, өргөн олноор хүрээлүүлсэн улс төрч гэдэг. Ямар сайндаа сонгогчид нь түүнийг манай ерөнхий “диспетчэр” гэдэг аж. Өвдсөн, зовсон хүн, орон шоронд орсон, цэрэг цуухад явах болсон, сургалтын төлбөр дутсан гээд л түүнээс юм гуйдаггүй хүн үгүй. Шударга үйлийн төлөө сайдын суудлаас ч татгалзаж чаддаг түүний араншин говийнхондоо ихэд таалагддаг юм билээ. Ардчиллын жилүүдэд өөрөө сайдаасаа татгалзах жишиг тогтоосон хүн гэж улс төрчдийн дунд “Одонгоо шиг бай л даа” гэдэг үг моод болжээ. Орон нутгаас Батсуурь хуудуутай судалгаа дахин гаргаад, шударга зан, шулуун үгэнд нь өширхсөн намынх нь зарим хүмүүс дургуйг нь хүргэвэл тэрээр бие дааж дэвшихэд Дорноговиос байтугай нийслэлийн аль ч дүүргээс гарна гэж улс төрчид ярьж байна. Хэрэв Л.Одончимэд аймагтаа бие дааж нэр дэвшвэл “Ах” намын санал хуваагдаж өөр намын хүн дундуур нь гарч ирж болзошгүй. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэж хөрөнгө зоорьтой Ж.Батсуурь, Д.Туяа хоёр үгсэж хуйвалдаад хоёр пролетари гишүүнээ шахаж ч мэднэ. Гэвч хашир, туршлагатай МАХН мөнгөтэйг нь бус, ганц суудал найдвартай зулгаагаад ирэх хүнээ нэр дэвшүүлэхээ эрхбиш мэдэх биз ээ. Мөн “Эрэл”-ийн П.Ганхуяг, АН-аас Я.Батсуурь нар нэр дэвшихээр тогтжээ. Тэд Ц.Шаравдорж гишүүнд нэг, нэг удаа ялагд¬сан, одоо даагаа нэхэх нь нэгэнт тодорхой болж. Хэн хэн нь аймагтаа ажиллаж байгаагүй. Гэхдээ хөрөнгө мөнгө зарж сан байгуулах, ша¬гай харвуулах, морь урал¬дуулах гээд олон л наадам шоу хийж, олонд та¬нигдах гэж хэрдээ хичээж яваа сурагтай. Дор¬но¬говьд сүлжээ муутай “Эрэл”-ийн намаас хоёр дахиа үзэх гэж байгаа П.Ганхуягийг уг нь сайн за¬луу, даанч соцдекээс эх¬лээд хэд хэдэн нам дамж¬саар эцэст нь намаа буруу сонгосон тул УИХ-д суух шансгүй болсон гэх юм билээ. Я.Батсуурь гэх дипломатч нь Ганхуя¬гаасаа хэдэн санал илүү авч магадгүй.
G-Mobile ХҮҮХДИЙН БАЯРЫГ ДОРНОГОВЬЧУУДТАЙ. . .
ХҮҮХДИЙН БАЯРЫГ ДОРНОГОВЬЧУУДТАЙ. . .
(2007/06/01) Жи-Мобайл корпораци хүүхэд багачууд, эцэг, эхчүүдийн хөөр баяр, аз жаргалаар баялхсан “Эх үрсийн баяр”-ын өдрөөр Дорноговь аймгийн Сайншанд хот, Эрдэнэ, Өргөн, Айраг суманд сүлжээнийхээ нээлтийг хийж, нутгийн иргэдэд үйлчилгээгээ танилцуулж, азтан хэрэглэгчидээ энхрий бяцхан үрсийн дотроос тодруулахын зэрэгцээ хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн явуулж баяр дээр баяр нэмлээ. Одоогоор(2008.01.01) Замын-Үүд сум, Зүүнбаян багт сүлжээгээ хүргээд байна. Үндэсний оператор сүлжээнийхээ нээлтийн үеэр “Урамшууллын 1 сарын аян”-ийг зарлаж, сүлжээний нээлт болсноос хойш нэг сарын хугацаанд шинээр хэрэглэгч болсон хүн бүрт шинэ дугаар бэлэглэж, Улаанбаатар хотын дурын дугаар уруу 50-80 минутын ярих эрхээр олгож байгаа юм.  Цаашид Жи-Мобайл корпорацийн сүлжээний нээлт Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгийн Даланжаргалан, Шивээ-Овоо, Баянтал, Бор-Өндөр сумдуудад үргэлжлэх ажээ. Ийнхүү мэдээлэл, харилцаа холбооноос алслагдмал нутгийн ард иргэдийн хүсэн хүлээсэн орчин үеийн мэдээлэл, харилцаа холбоо, интернетийн үйлчилгээнүүд, урамшууллын бэлгийн хамтаар шинэхэн хэрэглэгчиддээ очсоор байх юм байна.
Хадгаламж банк Дорноговь аймгийн Сайншанд суманд шинэ салбараа нээлээ
Хөдөө орон нутагт шинэ салбараа нээлээ
Хадгаламж банк Дорноговь аймгийн Сайншанд суманд шинэ салбараа нээлээ. Хадгаламж банк 2008 онд багтаан Улаанбаатар хот болон орон нутагт шинэ салбар, тооцооны төвүүд нээн,  арилжааны болон хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр бага хүүтэй зээл олгох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэх ажлыг эрчимтэй хийхээр зорилт тавин ажиллаж байна. Тус банк энэхүү зорилтынхоо хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд 1610-р салбараа 2007 оны 9 дүгээр сард шинэ салбараа нээн ажиллуулсан бөгөөд энэ ондоо багтаан Хэнтий, Дорнод, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгуудад, 2008 онд бүх аймагт салбар нээн ажиллуулснаар орон нутагт банк, санхүүгийн цогц үйлчилгээг хүргэх болно. 1610-р салбарын хаяг: Дорноговь аймаг, Сайншанд сум, Монгол даатгал компаний байр, утас: 01 522 22815
танд хэрэгтэй тарни
Цээр арилгах тарни
«Ум ага ни ни га ни ажи лаа ман даа лээ ман даа лээ маей сууха» тарнийг уншин <o:p></o:p>
«гариг, од, өдрийн гэм бүгд амирлах болтугай» хэмээн өгүүлж үйлээ эхлэх буюу <o:p></o:p>
замд гарваас харшлах гэм хор, цээр бүгд арилдаг ажээ.
Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни
«Ному хары ди гу ма ри гоори гандари зандали мадамге гали гали (нэрээ хэлнэ) Мухе хе хи хара хара база база авадаяа мунзаяа (нэрээ хэлнэ) Меша мана яа суухай, ум бура бува зула зула зули манани деви сарвасам гаари гари низа дале дале зула зула суухай»
Хийморийн тарни
«Гүндүү сорваа дүдүү хо базар аюухы сууха» Энэ тарнийг уншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг ажээ.
Осол эндэл гэнэтийн аюулын үед
“Эма хо ум пани пани сууха”-Осол аюул бүгдийг зайлуулна
“Ум мали мусали хум пад”-Ямар нэг аюул тулгарахад
“Шар шарма ная ий сууха”-Айж тэвдсэн үед
“Пад лама са хама пад”-Аливаа хараал хэл ам үл хүрнэ
Дарь эхийн тарни
«Ум даарий дүдаарий дүүрий суухаа» тарнийг
«Ум жа ма на суухаа» тарнитай хамт өглөө оройгүй унш.
Цээжний аливаа өвчинд хэлнэ-«Ум толо сууха»
Энэ тарни хамаг өвчинд сайн-«Ум ми жо пад пад сууха»
Хуян, шар усны өвчинд сайн-«Ум түрэмси түрэмси цэр ми цэг сууха»
Эмэгтэй хүний өвчинд сайн-«Ум радна нама сууха»
Битүү хавдарт сайн-«Ум нон нон зэд нон нон жүү сууха»
Яр өвчнүүдэд сайн-«Ум цэгра бад гадуу дон чарла сууха»
Хорыг дарна-«Ум мана хам хам сууха»
Шарханд сайн-«Ум саран хум»
Элэгний өвчинд сайн-«Ум зарааны та та зараа суда ми сууха»
Хамрын өвчинд сайн-«Ум гэрээ гэрэ бад сууха»
Могой хатгахад хэлэх-«Ум этили тула сууха»
Галд түлэгдсэнд сайн-«Ум са са ма ма сод»
Хар дарж зүүдлэхэд хүхрээр бичиж зүүх-«Ум зага ли яа сууха»
Ханиаданд усанд тарнидаж өгвөөс сайн-«Ум дама дүдий сод сууха»
Шээс хаагдахад сайн-«Ум хүнүлии сууха»
Зүрхний өвчинд сайн-«Ум га га за за рим рим»
Хүний шөрмөс татахад тавиулах сайн-«Ум тэм таяа сууха»
Нүдний өвчинд сайн-«Ум хэн хэн дүн пүн сууха»
Шүдний өвчинд сайн-«Дэхүү сод наа содва маза сод»
Шар өвчинд сайн-«Ум ри вазнай лиды сууха»
Хий өвчинд шар тосонд тарнидаж өгвөөс сайн-«Ум дарда сарна хум пад»
Аливаа мэсэнд үл даагдах болно-«Ум мадий си суд ум за за сэг сэг сууха»
Архинд үл согтоно-«Дата ята хум дии хум дии суух»
Гэнэтийн ослоос хамгаална-«Эмэ хо уума пании пании сууха»
Хараал үл хүрэх болно-«Пад ламаа са хамаа пад»
Хийморь лүндэн сэргэж цог жавхлан бадарна-«Гүндүү сорваан дүдүү хо базар аюухы сууха»
Энэ хоёр тарнийг уншиж усанд үлээгээд нүдээ угаавал нүд бүрэлзэхийн гэм арилна-«Наму бид рагаяа медре яа сиха лоза не сууха хнаму бидиа гаяа медре сидха лоза сууха»
Уншсан бичсэн бүгдийн оюун билиг хурц болох болой-«Хум бизү бизү бранз ниа бард ха ни, зула зула, меда бардха ни, дири дири будхи бардха ни сууха»
Үйл бүтээхийн тарни.
Чухаг дээд гурван эрдэнэд мөргөе!
«Ному хари ди гу ма ри, гоори гандари зандали, мадамге гали гали, «нэрээ хэлнэ». Мухе хе хи хара хара, база база, авадаяа мунзаяа (өөрийн нэрээ хэлнэ) меша мана яа суухай, ум бура бува зула зула зули манани, деви сарвасам гаари гари низа дале зула зула суухай»
Оюутны холбоонд бүртгэж байна
Дорноговийн нийт оюутнуудын анхааралд
Дорноговийн нийт оюутан залуус та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нутгаа гэсэн хэнийг ч "Дорноговь аймгийн оюутан залуусын холбоо"-нд гишүүнээр элсэхийг урьж байна. Оюутны холбооны үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй оюутан  залуус та бүхнийг урьж байна. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний дугаар, регистрийн дугаар, аль сургуульд сурдгаа тодорхой бичих  хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Бүртгэлийг онлайнаар өгөх боломжтой.
Цахим шуудан: hyeonwoo85@yahoo Холбоо барих утас: 91686010 (Tsoogii)