Хараа алдрам өргөн уудам нутагт өвс, ургамал гол горхи нэг ч vгvй. Гагцхvv vржил шимгvй улаан эрээн элс, шороо vе vе тэнгэр өөд шуурах бөгөөд амьд амьтны бараа саравчлаад ч vл vзэгдэнэ. Энэ бол цөлжилт хэмээх гамшигт нэрвэгдсэн олон олон газрын өнөөгийн, нэрвэгдэж буй нутгуудын ирээдvйн дvр зураг.
Монгол Улс эрчимтэй цөлжиж байгаа бvс нутгийн тоонд ороод удаж байна. Хамгийн сvvлд гаргасан судалгааны дvнгээс vзэхэд манай орны нийт газар нутгийн 41,3 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн гэж гарчээ. Байгаль орчны яамныхны 2004 онд гаргасан судалгаа ийм байгаа юм. Тvvнээс хойш гурван жил ...