Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооны блог хуудас

☆ 2008-01-03 - Сайншанд хотноо ирэх хавраас эхлэн шинэ хороолол сүндэрлэнэ

Бичсэн: Мэдээ

Дорноговь аймгийн Сайншанд хотноо ирэх хавраас эхлэн шинэ хороолол сүндэрлэн босохоор болжээ. Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалтаар босч байгаа тус хороололд эхний гучин зургаан айлын захиалгыг аль хэдийн авсан байна. 40,000 айлын орон сууц хөтөлбөр  сайн, муу олон үг сонсч байгаа хэдий ч аймаг сумдад шинээр барилга баригдаж байгаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээж байна. Харин шинээр баригдаж байгаа орон сууцнууд барилгын чанарын шаардлага хангасан, сайн чанарын материалаар баригдсан байх гэх мэт шаардлагыг хангасан байх шаардлагатай хэмээн иргэд үзэж байна. Олон барилга баригдаж, орон байргүй иргэдэд мөнгөтэй л бол байртай болох боломж нээгдэж байгаа хэдий ч чанарыг эрхэмлэх нь хамгийн чухал гэдгийг дахин хэлэх нь илүүц биш байх. Дашрамд нэг зүйлийг нэмэн хэлэхэд хэдийгээр олон орон сууц баригдаж байгаа хэдий ч үнэ ханш нь хэт өндөр байгаа учир залуу хосууд, хөгшчүүл, нийгмийн эмзэг бүлгийнхэнд байр олдохгүй байна. Тиймээс тус асуудлыг олон талаас нь харж, шийдвэрлэх шаардлагатай юм.

Webstats4U - Free web site statistics

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

☆ 2010-09-21 -

Бичсэн: dadido
Юм гэнэт нэг өдөр гоё болохгүй шд. Бага багаар л бий болно. Монгол үнэндээ ХХ зууны эхэнд ямар байлаа. Адил гараанаас эхэлсэн улсууд ямар байгаа билээ. Харин ч бид хамаагүй дээр байгаа. Би энэ зун хөдөөгүүр явсан. Ер нь бол алсуураа хөгжиж л байгаа юм байна лээ эх орон минь. Удахгүй Улаанбаатартаа чихэлдэж суудаг үе ард хоцрох нь л гэж бодсон.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

☆ 2008-01-04 -

Бичсэн: Зочин
манай засаг дарга дандаа байшин бариж хувидаа бизнэс хийдэг юм. бас нэг хувийн бизнэс н байгаа биз дээ. хумуус н ажилгуй ядуу болохоор нугуу байрыг н авах хун олдохгуй барисан компаны н дэлбэ шатнаа аягуй бол. уг н ийм хийхийн ородн эхлээд хумуусээ ажилтай болгохыг бодсон н дээр дээ.

шандын засаг дарга шагдар сурэнгийн хучээр муу аймаг нэг жаахна гэрэл гэгэээй болж туугээрээ тэргүүний хот боллоо доов
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

Дорнын говио гэх цохилох зүрхтэй хүн бүрт зориулав!

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Email
Миний тэмдэглэлийн RSS
Гого
Яхуу
Гүүгл МН
Блогмн
Дорноговь
Дорноговь сан
"Замын-Vvд" эдийн засгийн чєлєєт бvс
OLLOO
Их нартын байгалийн нөөц газар

Найзууд

hyeonwoo85
3-р хуудас. Нийт 13 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax