Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооны блог хуудас
☆ 2008-01-02 - 1648 ажлын байр шинээр бий болгожээ
1648 ажлын байр шинээр бий болгожээ
Тус аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж аймгийн Засаг даргын vйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжvvлэх vндсэн чиглэлийн биелэлтийн тухай хэлэлцлээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга, доктор Ж.Батсуурь тавьсан илтгэлдээ аймгийн Засаг даргын vйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг нийгмийг 2007 онд хөгжvvлэх vндсэн зорилтууд амжилттай биелэгдэж байгаагийн дотор улс, орон нутгийн төсвийн орлого 107.0 хувь, vvнээс улсын төсөвт 1694.5 сая төгрөгийн татварын орлого оруулжээ. Тайлангийн хугацаанд олон бvтээлч ажил хийснээс заримыг дурдвал Зvvнбаян-Хөвсгөл сумын цахилгаан дамжуулах шугам, Мандах сумын сэргээгдэх эрчим хvчний станцыг шинээр ашиглалтад оруулсны гадна аймгийн хэмжээгээр 2007 онд 188 айлыг шинэ орон сууцанд оруулсан байна. Тvvнчлэн аймгийн нийтийн номын сангийн барилгын өргөтгөл, Данзанравжаагийн музейн барилга, аймгийн газрын албаны конторын барилга зэргийг ашиглалтад өгчээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын буцалтгvй тусламжаар Сайншанд хотын төв явган хvний зам, гудамжны гэрэлтvvлгийг иж бvрнээр нь шинэчилж ашиглалтад оруулжээ.
Нийгмийн бодлогын зорилтын хvрээнд ажилгvйдлийг бууруулахад 2007 онд 1648 ажлын байр шинээр бий болгов.
Аймгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг оны эхний 11 сарын байдлаар авч vзэхэд нийгмийн даатгалын төвлөрсөн санд 874.0 сая төгрөгийн орлого төвлөрvvлэв. Энэ мэтээр 2007 онд дэвшvvлсэн бvтээн байгуулалт, ажлын байр нэмэгдvvлэх зорилт амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.
Хуралдаанаас аймгийн Засаг даргын vйл ажиллагаанд хангалттай гэсэн vнэлгээ өгсөн байна.
Б.ПЭРЭНЛЭЙ
|
Сэтгэгдэл vлдээх !
:: Найздаа илгээх
!
|
|
|
|
5-р хуудас. Нийт 13 хуудас байна.
Ємнєх хуудас
| Дараагийн хуудас
|
|
☆ 2010-01-14 -