Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооны блог хуудас

☆ 2008-01-08 - Цөлжилтийн сvvдэр

Хараа алдрам өргөн уудам нутагт өвс, ургамал гол горхи нэг ч vгvй. Гагцхvv vржил шимгvй улаан эрээн элс, шороо vе vе тэнгэр өөд шуурах бөгөөд амьд амьтны бараа саравчлаад ч vл vзэгдэнэ. Энэ бол цөлжилт хэмээх гамшигт нэрвэгдсэн олон олон газрын өнөөгийн, нэрвэгдэж буй нутгуудын ирээдvйн дvр зураг.
Монгол Улс эрчимтэй цөлжиж байгаа бvс нутгийн тоонд ороод удаж байна. Хамгийн сvvлд гаргасан судалгааны дvнгээс vзэхэд манай орны нийт газар нутгийн 41,3 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн гэж гарчээ. Байгаль орчны яамныхны 2004 онд гаргасан судалгаа ийм байгаа юм. Тvvнээс хойш гурван жил өнгөрөхөд энэ тоо нэмэгдэж одоо 47 хувьд хvрэв. Элсэрхэг говь бус уул ус нь тэгширсэн хангай газарт ч элсний нvvдэл аль хэдийнэ эхэлчихсэн нь цөлжилт хэрхэн хvчээ авч, бидний нvдэнд ил болж байгааг харуулна. Цөлжилт гэдгийг газар ашиглалттай шууд холбоотойгоор байгалийн болон хvний хvчин зvйлээс vvссэн экологийн доройтлын нэг хэлбэр гэж томьёолжээ.
Цөлжилт дагасан элсний нvvдлийн тvрэлтэд өртөж, тvvний сөрөг vр дагаврыг амсаж байгаа газар бол төмөр замын салбар юм. Төмөр зам дагуух элс нvvхдээ төмөр замчдын аргыг барж, байгалийн vзэгдлийн өмнө хvчин мөхөсдvvлжээ.
Энэ тухай галт тэргээр зорчдог хvн бvр мэдэж буй. Сvvлийн хэдэн жил галт тэрэг хурдаа авах vед бvхээгт vvсдэг маш нарийн ширхэгтэй цагаан тоосонцор зорчигчдын хамар, амаар орж тав тухтай зорчиход сөргөөр нөлөөлдөг болсоор удаж байна. Байнга энэ тоосонцортой орчинд ажилладаг галт тэрэгний vйлчлэгч нарын уушгинд тоосонцор нэвчиж, эрvvл мэндэд нь ч асуудал vvсгэв. Тухайлбал, цөөнгvй vйлчлэгч цөлжилтөөс vvдэлтэй тоосноос болж харшилтай болжээ. Төмөр зам дагасан элсний нvvдэлд манай орны урд чиглэлийн 600 гаруй төмөр зам илvvтэй өртөж байгаа. Өнгөрсөн онд энэ чиглэлийн 183 км төмөр зам элсэнд битvv хучигдаж бай¬сан бол энэ жил Улхын овооноос (Сайншанд өртөөнөөс нааш 70 км-т) Замын-Vvд өртөө хvртэл 234 км төмөр замыг элс нөмөрчээ. Хаврын улиралд нvvр нvдгvй шуурах элсэн шуургатай төмөр замчид олон аргаар тэмцэл явуулж байгаа ч vр дvн нь маруухан байгаа юм.
Ган замаар тоос манаруулан давхихаас илvv элсний учруулж буй бодит аюул нь галт тэрэг замаас гарч осолдох нөхцөлийг бvрдvvлээд буй явдал. Төмөр замын рейс төмөр, дэр модыг шинээр сольсноос хойш 20 жил ашиглах нормтой байдаг. Гэтэл элснээс болж найман жил ашиглаад солихоос аргагvй болж байгаа гэнэ. Мөн төмөр замын рейс төмрvvд хоорондоо 4 мм-ээр л зөрөхөд галт тэрэг замаас гарах аюул учирдаг. Гэтэл элсэн шуурга зам төмрийг зvлгvvрдсэн мэт хурдан элээж, овоорсон элс чийг авсан нөхцөлд рейс төмрvvдийн хооронд богино холбоо vvсгэн гэрэл дохио, замын хаалт, зам шилжvvлэх автомат төхөөрөмж зэргийг ажилгvй болгох аюул ч тохиолдох болсон байна. Энэ бvхэнтэй төмөр замчид зам дагуу мод тарих, далан босгож шуудуу ухах, хаалт босгох зэрэг олон аргаар тэмцэж буй ч элсэнд аргагvйн эрхэнд ялагдаж байгаа юм. Гэвч элстэй тэмцэхээс өөр аргагvй учир энэ ажилд төмөр замынхан жил бvр 300 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд энэ тоо нэмэгдэж байгаа аж. Элс нvvж тоосонцор vvсэх нь энэ жилээс зөвхөн урагшаа яваа зорчигчдод бус хойд чиглэлийн галт тэрэгнvvдэд ч анзаарагдах болсон гэнэ.
Цөлжилтөөс vvсч байгаа бэрхшээл зөвхөн ганц салбарт л ийм байна. Манай орны нийт элсжсэн талбай 3800 ам дөрвөлжин км болж vvнд, Их нууруудын хотгорын Монгол элсний урд зах, Нууруудын хөндий, Алтайн өвөр говийн Булган, Бодонч голын сав газар, Хайч, Хуц хайрхан, Гурван тэсийн орчмоор мөн Цоохондойн Гурван Бvгтэйн тарамцагууд, Зvvн говийн Өөш-Улаанговь, Vнэгт харгантын тарамцагууд зэрэг газрууд шинээр элсжиж байгаа нь судлагаагаар нотлогджээ.
Мөн төв суурин газрын цөлжилт ихсэж, говь хээрийн бvсийн 145 төв, суурин газар элсжих vйл явцад өртөн, Говь-Алтай аймгийн Хөхморьд, Дорноговь аймгийн Замын-vvд, Өмнгөговь аймгийн Гурвантэс, Цогт-Овоо, Завхан аймгийн Завхан, Мандал, Дөрвөлжин сумдын нутаг цөлжилтийн нэн хvчтэй эрчимд орж барилга байшингууд нь элсэнд дарагдаж эхэлсэн байна.
Сvvлийн 10 жилийн хугацаанд Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3.4 хувиар ихэсч цөлжилтөд хvчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5.4, маш хvчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн тооцоо гарсан нь Монгол орны нутаг дэвсгэрийн 41.3 хувь буюу 647.0 мянган ам километр газар цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртжээ.

Эхийг Зууны мэдээ сониноос авав. www.zuuniimedee.mn

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

☆ 2010-09-21 -

Бичсэн: dadido
Би сая танай Хамрын хийдээр орж Өргөн суманд очсоон. Мод ургадагүй биш ургадаг юм билээ. Ирээдүй харагдсаан
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

Дорнын говио гэх цохилох зүрхтэй хүн бүрт зориулав!

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Email
Миний тэмдэглэлийн RSS
Гого
Яхуу
Гүүгл МН
Блогмн
Дорноговь
Дорноговь сан
"Замын-Vvд" эдийн засгийн чєлєєт бvс
OLLOO
Их нартын байгалийн нөөц газар

Найзууд

hyeonwoo85
2-р хуудас. Нийт 13 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax