Хөдөө орон нутагт шинэ салбараа нээлээ
Хадгаламж банк Дорноговь аймгийн Сайншанд суманд шинэ салбараа нээлээ. Хадгаламж банк 2008 онд багтаан Улаанбаатар хот болон орон нутагт шинэ салбар, тооцооны төвүүд нээн, арилжааны болон хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр бага хүүтэй зээл олгох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэх ажлыг эрчимтэй хийхээр зорилт тавин ажиллаж байна. Тус банк энэхүү зорилтынхоо хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд 1610-р салбараа 2007 оны 9 дүгээр сард шинэ салбараа нээн ажиллуулсан бөгөөд энэ ондоо багтаан Хэнтий, Дорнод, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгуудад, 2008 онд бүх аймагт салбар нээн ажиллуулснаар орон нутагт банк, санхүүгийн цогц үйлчилгээг хүргэх болно. 1610-р салбарын хаяг: Дорноговь аймаг, Сайншанд сум, Монгол даатгал компаний байр, утас: 01 522 22815
|
☆ 2010-03-11 - ххх