Монголын барилгын ирээдvй сан, Монголын барилгачдын холбоо, Монголын архитекторуудын холбоо, Монголын зураг төслийн холбоо, Монголын хотуудын холбоо зэрэг төрийн бус хэд хэдэн байгууллагууд Монгол Улсын Засгийн газраас дэвшvvлсэн "Их бvтээн байгуулалт- Ажлын байр нэмэгдvvлэх жил-2007"-ийн хvрээнд бvтээн байгуулалт, барилгын чиглэлээр амжилттай ажилласан байгууллагуудыг бvх нийтийн санал асуулгаар тодруулжээ. Энэхvv санал асуулгаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт vнэтэй хувь нэмэр оруулж, бvтээн байгуулалтын ажил vйлсээрээ тодорч, хот байгуулалтын чиглэлээр "Орон нутгаа хамгийн сайн ...