Монголын барилгын ирээдvй сан, Монголын барилгачдын холбоо, Монголын архитекторуудын холбоо, Монголын зураг төслийн холбоо, Монголын хотуудын холбоо зэрэг төрийн бус хэд хэдэн байгууллагууд Монгол Улсын Засгийн газраас дэвшvvлсэн "Их бvтээн байгуулалт- Ажлын байр нэмэгдvvлэх жил-2007"-ийн хvрээнд бvтээн байгуулалт, барилгын чиглэлээр амжилттай ажилласан байгууллагуудыг бvх нийтийн санал асуулгаар тодруулжээ. Энэхvv санал асуулгаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт vнэтэй хувь нэмэр оруулж, бvтээн байгуулалтын ажил vйлсээрээ тодорч, хот байгуулалтын чиглэлээр "Орон нутгаа хамгийн сайн хөгжvvлсэн хот" номинацид Дорноговь аймгийн төв Сайншанд хот шалгарч оны шилдгvvдийг тодруулах "Golden tower" ёслол хvндэтгэлийн арга хэмжээний vеэр шагналаа гардан авлаа. Хот, хөдөөгийн бvтээн байгуулалтын манлайлагчид оролцсон уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишvvд, барилгын байгууллагуудын төлөөлөл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын төлөөлөгчид оролцов.
Дугаар1/2761/
Мэдээллийн эх сурвалж: 
|
☆ 2010-09-21 -
Их гоё сонсогдож байна.