Дорноговь аймгийн Сайншанд хотноо ирэх хавраас эхлэн шинэ хороолол сүндэрлэн босохоор болжээ. Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалтаар босч байгаа тус хороололд эхний гучин зургаан айлын захиалгыг аль хэдийн авсан байна. 40,000 айлын орон сууц хөтөлбөр сайн, муу олон үг сонсч байгаа хэдий ч аймаг сумдад шинээр барилга баригдаж байгаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээж байна. Харин шинээр баригдаж байгаа орон сууцнууд барилгын чанарын шаардлага хангасан, сайн чанарын материалаар баригдсан байх гэх мэт шаардлагыг хангасан байх шаардлагатай хэмээн иргэд үзэж байна. Олон барилга баригдаж, орон байргүй иргэдэд мөнгөтэй л бол байртай болох боломж нээгдэж байгаа хэдий ч чанарыг эрхэмлэх нь хамгийн чухал гэдгийг дахин хэлэх нь илүүц биш байх. Дашрамд нэг зүйлийг нэмэн хэлэхэд хэдийгээр олон орон сууц баригдаж байгаа хэдий ч үнэ ханш нь хэт өндөр байгаа учир залуу хосууд, хөгшчүүл, нийгмийн эмзэг бүлгийнхэнд байр олдохгүй байна. Тиймээс тус асуудлыг олон талаас нь харж, шийдвэрлэх шаардлагатай юм.
|
☆ 2010-09-21 -