ХҮҮХДИЙН БАЯРЫГ ДОРНОГОВЬЧУУДТАЙ. . .
(2007/06/01) Жи-Мобайл корпораци хүүхэд багачууд, эцэг, эхчүүдийн хөөр баяр, аз жаргалаар баялхсан “Эх үрсийн баяр”-ын өдрөөр Дорноговь аймгийн Сайншанд хот, Эрдэнэ, Өргөн, Айраг суманд сүлжээнийхээ нээлтийг хийж, нутгийн иргэдэд үйлчилгээгээ танилцуулж, азтан хэрэглэгчидээ энхрий бяцхан үрсийн дотроос тодруулахын зэрэгцээ хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн явуулж баяр дээр баяр нэмлээ. Одоогоор(2008.01.01) Замын-Үүд сум, Зүүнбаян багт сүлжээгээ хүргээд байна. Үндэсний оператор сүлжээнийхээ нээлтийн үеэр “Урамшууллын 1 сарын аян”-ийг зарлаж, сүлжээний нээлт болсноос хойш нэг сарын хугацаанд шинээр хэрэглэгч болсон хүн бүрт шинэ дугаар бэлэглэж, Улаанбаатар хотын дурын дугаар уруу 50-80 минутын ярих эрхээр олгож байгаа юм. Цаашид Жи-Мобайл корпорацийн сүлжээний нээлт Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгийн Даланжаргалан, Шивээ-Овоо, Баянтал, Бор-Өндөр сумдуудад үргэлжлэх ажээ. Ийнхүү мэдээлэл, харилцаа холбооноос алслагдмал нутгийн ард иргэдийн хүсэн хүлээсэн орчин үеийн мэдээлэл, харилцаа холбоо, интернетийн үйлчилгээнүүд, урамшууллын бэлгийн хамтаар шинэхэн хэрэглэгчиддээ очсоор байх юм байна.
|